Омикроныг эсэргүүцэх эсрэг биетүүд дээр суурилан эм бүтээнэ гэж Орос улсын эрдэмтэд мэдэгдлээ. Тус орны Шинжлэх ухааны академийн био органик химийн хүрээлэнгийн захирал Александр Габибов “Манай эрдэмтэд коронавирүсийн бусад штаммын эсрэг тэмцэх зориулалттай эмийг “HFB30132A” эсрэг биет дээр суурилан хийсэн. Харин одоо омикрон хувилбарын дээж ирэхийг хүлээж байна. Түүнийг хүлээн авсны дараа омикрон штаммыг саармагжуулах эм бүтээхээр ген-инженерийн эсрэг биетүүд дээр ажиллахаар зэхэж байгаа. Өдгөө коронавирүсийн эсрэг төрөл бүрийн вакцин ашиглаж байгаа ч улам бүр муу үйлчлэх боллоо. Бид шинэ туршилтаа Батлан хамгаалах яамны 48-р хүрээлэнтэй цуг явуулахаар төлөвлөсөн” гэж мэдэгдлээ.