өдөр
шөнө
×

Сүрьеэ өвчний эмчилгээг ардын аргатай хослуулах тухай

Дэлхийн хүн амын гуравны нэг нь сүрьеэ өвчнөөр өвчилж жилд 3 сая хүн энэ өвчнөөр нас бардаг аж. Сүрьеэ өвчнийг мэдээж зөвхөн эмнэлэгт эмчийн заавраар эмчлэх ёстой. Иймээс сүрьеэ өвчний эмчилгээг ардын аргатай хослуулах тухай л ярьж болох юм. Өвчтөн эмчилгээний үеэр амьсгалын дасгал, гүйлт, дасгал гимнастикаар хичээллэвэл эдгэрэхэд тустай гэж эмч нар зөвлөдөг. Түүнчлэн хүмүүс сүрьеэг эмчлэх ардын арга гэж сармис, зөгийн бал, улаанбуудайн соёолсон үр, ямааны шинэ сүү, доргоны ба баавгайн тос, улаан манжин ба лууван, улаан лууван зэрэг шинэ ногооны шүүс, нарсны тоосонцор, гоньд, алоэ зэргийг хэрэглэх нь цөөнгүй. Та доор дурдсан аргын аль нэгийг хэрэглэхдээ эмчээс зөвшөөрөл аваарай.
- 2 цаг тутамд сармисны хумс 1 ширхэгийг иднэ.
- 4 ширхэг хумсыг арилгаж жижиглэн хэрчээд 1,5 хоолны халбага саахартай сайн холино. Дунд зэргийн гал дээр шар өнгөтэй болтол халаана. Дараа нь авч хутгасаар хөргө. Өглөө ба оройд энэ бэлдмэлийг бэлдээд шууд хэрэглэнэ.
- Сармисыг жижиглэж усанд хийн зөөлөн гал дээр 20 минут чанана. Унтахын өмнө энэ чанамлын уурааар 15 минут амьсгалах ёстой.
- Уксустай эмчилгээ хийвэл хөлс их гарахаа болино. Хүнсний уксус ба усыг тэнцүү хэмжээтэй хольж хөвөн даавууг дэвтээнэ. Өвчтөнг энэ уксустай даавуугаар ороож сайн хучна. 10 минут байхад хангалттай. 
- Галууны өөх, зөгийн бал, какаогоос тус бүр 100 грамм авч холино. Дээр нь алоэгийн шүүс 15 грамм нэмнэ. Энэ холимгийг халаана, гэхдээ буцалгахгүй. Дахин сайн хутгаж холино. Хоол идэхээс 1 цаг эсвэл 30 минутын өмнө 200 мл халуун сүүнд энэ холимгоос 1 хоолны халбагыг хийж хутгаад ууна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top