өдөр
шөнө
×

Уураг тархиа 10 минутад сайжруулах арга

Японы Цукуба их сургуулийн эрдэмтэд уураг тархины ажиллагааг сайжруулах тухай эрдэм шинжилгээний ажил хийж дүгнэлтээ олон нийтэд танилцууллаа. Тэдний бүтээлийг “Scientific Reports” сэтгүүл нийтэлжээ. Судалгаанд эр ба эм 26 хүн сайн дураар хамрагдсан. Оролцогчид бүгд эрүүл бөгөөд гүйлтээр хичээллэдэггүй байв. Тэднийг 2 бүлэг болгон хувааж, эхний бүлэг 10 минут гүйдэг бол 2-р бүлгийг хяналтын болгосон. Судлаачид Струпийн сонжоог ашиглажээ, тухайлбал төрөл бүрийн үг ба өнгийг харьцуулах даалгавар, мөн хэт улаан туяаны солонгон дурангийн үнэлгээ зэрэг. Түүнчлэн сайн дурын оролцогчдын сэтгэл санааны байдлыг 2 хэмжээст хуваариар шинжээчид тодорхойлж байлаа. Эцэст нь уураг тархины ажиллагааг сайжруулах, сэтгэл санааг өргөх хамгийн энгийн арга бол биеийн идэвхтэй хөдөлгөөн, тухайлбал гүйлт гэж эрдэмтэд нотолж чаджээ. “10 минутын турш хөнгөн гүйх нь уураг тархинд эерэгээр нөлөөлж ажиллагааг сайжруулж байв. Ийм богино хэмжээний дасгалын ачаар уураг тархины урд талын бор гадаргын янз бүрийн хэсэгт очих цусны гүйдэл мэдэгдэхүйц нэмэгдэж байсан. Тархины энэ хэсэг бол бусад хүнтэй харьцах харилцаа, шийдвэр гаргах хурд, зорилгодоо хүрэх, өөрийгөө хянах болон танин мэдэхүйн бусад үүрэгтэй. Гүйлтийн дараа сэтгэл санааны байдал  дээрдсэн гэж бүх оролцогч онцолж байлаа” гэж “Scientific Reports” сэтгүүлийн нийтлэлд дурджээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top