өдөр
шөнө
×

Яс бэхжүүлэх ногоо 

- Бүйлсийн самар, бүйлсийн тосонд их хэмжээний кальци, уураг агуулагддаг учраас аль ч насны хүмүүс хэрэглэвэл зохино.

- Төрөл бүрийн навчит байцаа нь кальциар баялаг төдийгүй цагаан, бөөрөнхий байцаа болон цэцэгт байцаанаас илүү ашиг тустай гэж эрдэмтэд судлаачид зөвлөдөг. 

-  Бууцай (шпинат), руккола зэргийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх хэрэгтэй. Яагаад гэвэл ганцхан аяга бууцайнд хоногт хэрэглэх ёстой кальцийн нормын 25% агуулагддаг билээ. Бууцай бол илчлэг багатай хэрнээ их хэмжээний төмөр ба эслүүд агуулдаг ногоо. 

- Цоохор майлз буюу сельдерей бас илчлэгээр бага боловч кальциар баялаг. Түүнчлэн энэ ногоонд төмөр, цинк, магни, кали, натри, фосфор, каротин болон В, Е, РР бүлгийн витаминууд бий.

- Улаан манжин, цагаан лууван, редис, цагаан манжин зэрэг үндэс үрт ургамал бол яс бэхжүүлэхэд тустай. Харин эдгээрийг ургамлын тостой хослуулан хэрэглэвэл кальци нь илүү сайн шингэдэг. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top