“Гар утсаа дэрнийхээ дэргэд тавьж унтаж болохгүй, энэ нь уураг тархи болон вегето судасны системийн ажиллагаанд муугаар нөлөөлдөг. Өөрийн бие организмаа хамгаалъя гэвэл орондоо орохоос 1 цагийн өмнө гар утсаа ашиглахаа боль. Унтахын өмнөхөн үргэлж утсаа оролддог зуршилтай хүмүүс нойргүйдэлд өртөх эрсдэлтэй, яагаад гэвэл дэлгэцийн цэнхэр өнгө таны нүд, биологийн хэмнэлд таагүй нөлөөлж байдаг. Түүнчлэн гар утсыг удаан хэрэглэсний улмаас толгой өвдөх, ой тогтоолт муудах, нүдний тэжээлийн хямрал болж өвчлөх аюултай. Хэрэв та нойроо судалж шинжлэх, мониторинг хийх бол фитнес-бугуйвч ашиглаж харин гар утсаа орноос хол газарт ширээн дээр зэрэг газарт тавих хэрэгтэй. Тэр тусмаа гар утсыг дэрний хажууд, дэрэн доороо хийн унтаж огт болохгүй, учир нь таны гар утсаас цахилгаан соронзон долгион үргэлж ялгарч байгаа. Энэ нь уураг тархинд сөргөөр нөлөөлнө” гэж “SafeNet НТИ” төвийн тэргүүн Денис Кувиков зөвлөж байна.