өдөр
шөнө
×

Зүрх судсанд тустай хүнс

Өдөр тутмын хоол хүнс та бидний бие махбодид маш чухал үүрэгтэй гэдгийг бүгд мэддэг ч ихэнх нь олдсоноо иддэг гэхэд хэтрүүлэг болохгүй байх. Үүнд орчин үеийн амьдралын хэмнэл, хувь хүний хайнга хэнэггүй байдал, мөнгө санхүү зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Гэтэл эрүүл энх, хэвийн жинтэй байхын тулд аминдэмээр баялаг, биед ашигтай, тэжээллэг хоол хүнс хэрэглэхэд хангалттай гэж ихэнх эмч, эрдэмтэд зөвлөдөг. Тухайлбал, кардиологч эмч Ахмет Карабулут “Türkiye” сонинд ярилцлага өгөхдөө зүрх судсанд ашигтай, цус шингэлэх 3 хүнсийг дурджээ.
- Улаан ба хар усан үзмийг өдөр тутам идвэл сайн. Усан үзэм бол хүчирхэг антиоксидантын үүрэг гүйцэтгэж цус шингэлж тромб үүсэх эрсдэлийг бууруулдаг аж. Түүнчлэн “муу” холестериний түвшнийг бууруулж судасны үрэвслийг багасгадаг. Ногоон усан үзэмтэй харьцуулахад улаан усан үзмэнд 10 дахин их ашигтай бодисууд агуулагддаг. Ясгүй усан үзмээс өдөрт 1 молцог хэрэглэхэд хангалттай. 
- Зүрх судасны өвчин туссан тохиолдолд анар жимс болон түүний шүүсийг хүнсэндээ тогтмол хэрэглэх хэрэгтэй. Энэ жимс түүнчлэн даралт ихтэй, байнга стресст өрдөг хүмүүст эерэгээр нөлөөлдөг. 
- Артерийн даралт ихтэй тохиолдолд өдөр тутам хурма (хар шабтал, хар чавга) хэрэглэвэл зохино,  учир ньтүүнд ихээхэн хэмжээний эслэгүүд, полифенол антиоксидант агуулагддаг. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top