өдөр
шөнө
×

Францад коронавирүсийн шинэ штамм илэрчээ

Франц улсын өмнөд нутагт Дээд Провансын Альп хотын Форкалькье коммуны өвчтөнөөс коронавирүсийн шинэ штамм илэрсэн тухай дэлхийн ХМХ мэдээлж байна. Энэ хувилбарыг “IHU” гэж нэрлэсэн ба 46 мутацитай юм байна. Түүнийг “B.1.640.2” гэж “GISAID”-д (вирүсийн геномын өгөгдлийн даяаршсан сан) бүртгэжээ. Камерунаас гаралтай энэ штаммаар одоогоор 12 хүн халдварласан гэж “MedRxiv” сайт дээр бичжээ. Гэхдээ анхны халдвар 12 сарын 9-нд илэрсэн гэж “IHU Méditerranée Infection” мэдээлэв.
“Вирүсийн мутацийг урьдчилан тааварлах боломжгүй, үүнд гарал үүслийн газар зүй нөлөөлдөг. Мутаци байнга үүсдэг, гэхдээ тэд бүгдээрээ улам их аюул учруулна гэсэн үг биш” хэмээн эрдэмтэд тайлбарлалаа. Гэхдээ энэ мэдээг одоогоор албан ёсны баталгаагүй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, дээрх судалгаа үнэн зөв эсэх талаар шинжээчид, эрдэм шинжилгээний сэтгүүлүүд үнэлгээ өгөөгүй байна. Тиймээс шинэ штаммын вирүсолог, тахал ба эмнэл зүйн онцлогийн талаар ярихад эртдэнэ, хэр аюултай эсэхийг одоогоор тодорхойлж амжаагүй байгаа аж. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top