өдөр
шөнө
×

Дархлаа бэхжүүлэх 5 хүнс

“Дархлааны системийг бэхжүүлдэг 5 супер хүнс бий, эдгээрийн ачаар та өвчнийг амархан даван туулж хурдан эдгэрэх болно” гэж Английн үндэсний эрүүл мэндийн албаны мэргэжилтнүүд мэдэгдлээ. 
* Нимбэг, жүрж, апельсин зэрэг цитрусын төрлийн жимсийг өргөн хэрэглэ. 
* Сармис нь их хэмжээний хүхрийн нэгдлүүдийг агуулдаг, иймээс ханиад томуу тусахаас сэргийлнэ. Тусдаг юмаа гэхэд хөнгөн өвчилнө. 
* Тахианы мах ахиу хэрэглэ, учир нь В6 витамин агуулдаг. Мөн тахианы мах бол үрэвслийн эсрэг үйлчилгээтэй уургийн эх уурхай юм, чухам ийм учраас түүнийг хэрэглэхэд бие махбодь амархан тэнхэрч эдгэрдэг аж. 
* Имбирь буюу цагаан гаа бол үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Иймээс имбирьтэй цай уухад хоолойн өвдөлт намддаг. 
* Брокколи байцаа нь A, C, E витамин болон эслэг, антиоксидантаар баялаг. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top