Хятадууд доор дурдсан аргаар өндөр даралтыг 5 минутын дотор бууруулдаг гэж Орос улсын "Спартак" хөлбөмбөгийн клубын эмч Лу Ханс ярилаа. "Цусны даралт ихсэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг, стресс болон нойрны хомсдол, таргалалт, давстай хоол хүнс, тамхи, архи гэх мэт. Эдгээр хүчин зүйлийн нөлөөгөөр булчингууд чангарч, цусны судсууд агшин артерийн даралт ихэсдэг. Ийм учраас даралтыг хэвийн болгохын тулд булчингуудаа сулла. Хамгийн гол нь цусны урсгал. Булчингууд болон эдүүдэд шаардлагатай хэмжээний цусны урсгал очих ёстой" хэмээн Лу Ханс эмч зөвлөж байна. Хэрэв биеийн хаа нэгтээ цус зогсонгишвол тэнд, тодорхой цэгт өвчин эхэлнэ, харин та цусны урсгалыг хэвийн болговол бие организм өөрөө өвчнийг хурдан эмчилдэг юм байна.
1-р цэг:
Үнэндээ энэ бол цэг биш харин шулуун гэж хэлж болно, чихний дэлбээний ар орчмоос хэнхдэг хүртэл үргэлжилдэг. Энэ шулуун дээр дарж болохгүй, иллэг хийж ч болохгүй. Харин удаан, аажуухан гараа үл ялиг хөдөлгөн дээрээс доош явуулна, хурууныхаа үзүүрээр л хүрэх ёстой. Нэг талд 10 удаа давтан хийж дараа нь нөгөө талд 10 удаа давт.
2-р цэг: Энэ цэг чихний дэлбээн дээр чихээс хамар хүрэх чиглэлд тал сантиметрийн зайд байрладаг. Энэ цэг дээр хурууныхаа үзүүрээр 1 минутын турш иллэг хийнэ, хоёр талд хоёуланд нь хийх ёстой. Хүчтэй дар, өвдтөл дарах хэрэгтэй. Цагийн зүүний дагуу эсвэл эсрэг байх нь онц ач холбогдолгүй. Хамгийн гол нь тодорхой цэгт даралтыг мэдрэх юм. Ийм энгийн эмчилгээний дараа цусны даралт хэвийн болно.