өдөр
шөнө
×

Хүүхдэд ковид яаж илэрдэг вэ?

Ковид өвчний шинж тэмдэг хүүхдүүдэд янз бүрээр илэрдэг тухай ОХУ-ын Мэргэжлийн хяналтын газрын тахлын асуудал хариуцсан дэд захирал, Шинжлэх ухааны Академийн гишүүн сурвалжлагч Александр Горелов ярилаа. Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэхээс гадна “ковидын хуруу” гэж нэрлэсэн хам шинж үзэгддэг, энэ үед хөл гарын хуруу яг хөлдсөн мэт харагддаг аж. Түүнчлэн хүүхдүүдийн ходоод гэдэсний ажиллагаа хямрах нь бий. Ковид тусч эдгэрсний дараа бөөр ба элэг, амьсгалын системийн эрхтэнүүд, зүрх судасны системд асуудал үүсч болзошгүй.
"7-гоос дээш насны хүүхдүүдэд хатгаа тусах нь элбэг тохиолддог, харин өсвөр насныхны уушиг гэмтэх нь насанд хүрэгчдийнхтэй төстэй” гэж Александр Горелов ярилаа.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top