Хүний бие махбодь өвөл бусад улиралтай харьцуулахад илүү их хүч зарцуулдаг. Хүйтэн сэрүүн агаар, давхар зузаан хувцас, цас мөсөн дээгүүр явах зэрэг нь нэмэлт ачаалал болдог, аж. Түүнчлэн нарны гэрлийн хомсдолоос болж азотын оксидын түвшин буурдаг, энэ нь ялангуяа 55-аас дээш насны хүмүүст их илэрдэг. Гэтэл чухам азотын оксид нь цусны судсуудын хэвийн ажиллагааг хангахад хэрэгтэй. Эсрэг тохиолдолд судсууд агшиж цус гүйхэд хүндрэлтэй болдог аж. Цусны эргэлтийн асуудлаас болж хүчилтөрөгч болон тэжээллэг бодисууд (хоол хүнс ба бодисын солилцооны дүнд үүссэн) нь хангалттай хэмжээгээр эрхтэнүүд, эдүүдэд очдоггүй. Үүний улмаас хэт ядрах, бие сулбайх, нойрмоглох, эрч хүч дутах зэрэг сөрөг үзэгдэл илэрдэг. Өвлийн улиралд азотын оксидын хомсдолыг нөхөх хүнсийг хүргэж байна.
* Арвай, овъёос, хулуу, гүнжидийн үр, улаан буудайн үр хөврөл.
* Бөөрөнхий байцаа, өнгөт байцаа, брокколи, бууцай, цагаан манжин, тунхуу, руккола, кресс-салат.
* Улаан манжингийн шүүс. Тамирчид хүртэл цусны эргэлтээ сайжруулж энергийн алдагдлаа нөхөх гэж энэ шүүсийг уудаг.
* Сармис: Түүнд агуулагддаг “сульфоксид аллицин” бодис бол зүрх судасны системийн ажиллагааг сайжруулж цусны гүйдлийг нэмэгдүүлдэг.
* Далайн загасыг тогтмол хэрэглэвэл зохино.