өдөр
шөнө
×

Улаанбуудайн соёолсон үр элэг, бөөр, давсгийг эрүүлжүүлж цэвэрлэдэг

Улаанбуудайн соёолсон үр хүний бие махбодид маш ашигтай, учир нь хоол боловсруулах замын үйл ажиллагааг сайжруулж бодисын солилцоог хурдасган, цусны бүтцийг хэвийн болгож дархлааг бэхжүүлдэг. Түүнд их хэмжээний витамин агуулагддаг аж, В бүлгийн витаминууд хүний мэдрэлийн төв системийг нөхөн сэргээхэд тусалдаг бол Е витамин нь хүчтэй антиоксидант. Иймээс улаанбуудайн соёолсон үр бол хүүхдүүд болон өсвөр насныхан, ахмад настнууд, биеийн хүчний хүнд ажил хийдэг хүмүүст маш хэрэгтэй хүнс. 
Улаанбуудайн соёолсон үр нь элэг болон бөөр, давсгийг эрүүлжүүлж цэвэрлэдэг, хаванг туудаг аж. Түүнчлэн хумс ба үс, арьсны байдлыг сайжруулъя гэвэл түүнийг хүнсэндээ хэрэглээрэй. Тэр бүү хэл улаанбуудайн соёолсон үр нь шүд цооролт, хавдрын өвчнөөс сэргийлэхэд тустай. Та улаанбуудайн соёолсон үрийг хоолны цэсэндээ багтааснаар эрч хүч, энергийг мэдэрч нүдний хараа тань сайжирна. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top