"Европын хүн амын 50% гаруй нь ойрын 6 -8 долоо хоногт коронавирүсийн омикрон хувилбараар өвчлөх магадлалтай гэсэн таамаглалыг Эрүүл мэндийн үзүүлэлт, үнэлгээний хүрээлэн гаргажээ. Баруун Европт COVID-19-н омикрон штамм хурдан тархаж байгаа учир аажмаар давамгайлах бололтой, мөн одоо Балканы орнуудад түгж байна” гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Европ дахь товчооны тэргүүн Ханс Клюге мэдэгдлээ.
Тэрбээр өмнө нь “2022 оны эхний долоо хоногт Европт 7 сая гаруй халдвар шинээр бүртгэгдлээ. Энэ бол 14 хоногт 2 дахин өссөн үзүүлэлт” гэж мэдээлсэн билээ. Нэмж өгүүлэхэд, 1-р сарын 10-ны байдлаар Европын 26 орны хүн амын 1% гаруй нь 7 хоног тутам коронавирүсийн халдвар тусч байгаа аж.