өдөр
шөнө
×

Билл Гейтс: 2022 онд шинэ штамм дэгдэхгүй байх

“Microsoft” корпорацийг үндэслэгч, тэрбумтан Билл Гейтс коронавирүсийн талаарх таамаглалаа олон нийтэд хүргэлээ. “2022 онд коронавирүсийн илүү халдвартай штамм шинээр дэгдэх магадлал маш бага. Гэхдээ бид Цар тахлын үед олон гэнэтийн үзэгдэлтэй учирч даван туулсан билээ” гэж мэдэгджээ. “Мэдээж омикроны тархалт тухайн улсын эрүүл мэндийн салбарт том дарамт ачаа болж байгаа. Хүндээр өвчлөгсдийн ихэнх нь вакцин тариулаагүй хүмүүс байна.... Омикрон штамм улс орнуудад өргөн хэмжээгээр тархсаны дараа жилийн турш ковидоор өвчлөгсдийн тоо аажмаар буурах болно, улмаар "COVID 19" нь улирлын өвчин болж хувирах юм. Омикрон штаммын ачаар олон хүн багаар бодоход 1 жилийн дархлаа олж авсан. Ер нь хэсэг хугацааны турш коронавирүсийн эсрэг вакциныг жил тутам тарих шаардлагатай болох шинжтэй” хэмээн сэрэмжлүүлжээ. Эргэн сануулахад, Билл Гейтс өмнө нь буюу өнгөрсөн оны 11-р сард мэдэгдэл хийхдээ “COVID 19-өөр хүнд өвчлөх, түүнчлэн энэ өвчнөөр нас барах тохиолдол 2022 оны зун гэхэд огцом буурах болно” гэж хүмүүсийг тайвшруулж байсан билээ. 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top