өдөр
шөнө
×

Ногоон бүс стресс, гутралаас сэргийлдэг

Айл гэрийн ойролцоо цэцэрлэгт хүрээлэн, ногоон бүс байх нь хүмүүсийн сэтгэцэд эерэг нөлөөлж, стрессээс сэргийлэн сэтгэл гутралд орох эрсдэлийг бууруулдаг болохыг Германы эрдэмтэд нотолжээ. Лейпциг хотод явуулсан судалгаагаас үзэхэд антидепрессант их уудаг хүмүүсийн ихэнх нь ногоон бүс, паркаас 100 метрээс хол зайд амьдардаг аж. Харин цэцэрлэгт хүрээлэн, ногоон бүсийн орчим амьдардаг хүмүүс ийм эм бараг хрэглэдэггүй юм байна. Ингээд дэлхийн зарим орны эрх баригчид хэрхэн, яаж ард түмэн, байгаль орчиндоо санаа тавьж байгаа жишээнээс хүргэе. 

* Манай хойд хөрш Орос улсын нийслэл Москва бол дэлхийн хамгийн ногоон хотын нэг. Москва хотын нийт талбайн 54,5% нь ногоон байгууламж эзэлдэг. Энд 436 цэцэрлэгт хүрээлэн бий. 
* Манай урд хөрш Хятад улс хэрхэн элсэн цөлөө ногооруулдаг тухай бичвэл олон боть ном болно. Ганц жишээ дурдахад, хятадууд Хөх хотын Шинэ хотхоны зүүн хойд талд орших өвс ургамалгүй, элсэн цөлд сайхан цэцэг, ургамал мод тарьж нов ногоон болгоод "Чингис хааны цэцэрлэгт хүрээлэн" гэж нэрлэжээ. 
* Арабын Нэгдсэн Эмир улс гоё, том том вааранд мод бутаа тарьж гадаа гудамжиндаа тавьдаг болжээ. Ийм байдлаар хотын уур амьсгалыг чийглэг болгодог аж. Түүнчлэн элсэн цөлийн арабчууд одоо “Дубай 2020” тусгай хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа, энэ төслийн дүнд тус орны цэцэрлэгт хүрээлэн, ой модны хэмжээ 2 дахин нэмэгдэх юм байна. 
* Германы Берлин бол улсынхаа хамгийн ногоон хот. 3,6 сая хүн амьдардаг Берлин хотод 2500 гаруй цэцэрлэгт хүрээлэн, амралтын ногоон бүс бий. Ногоон байгууламжийн нийт талбай 5500 гектар. Тодруулбал, Берлин хотын нийт талбайн 30% нь цэцэрлэгт хүрээлэн, ой мод, гол нуур, усны суваг ажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top