өдөр
шөнө
×

Нохойн хошуу жимс нүдний хараанд сайн

Нүдний хараа сайжруулахад нохойн хошуу жимс тустай
- Нохойн хошуу жимсийг жижиглэж бэлдэнэ. Түүнээс 3-4 цайны халбагыг авч дээр нь 2 аяга халуун ус нэмж хийн 5 минутын турш чанана. Жимсний чанамлаа бүлээн болсны дараа зөгийн бал нэмж хэрэглэх хэрэгтэй. 1 стаканд 1 цайны халбага зөгийн бал байхаар тооцоолж хийнэ. 

- Нүдний хараанд сайн салаат бэлдэж хэрэглэж болно. Үүний тулд 150 грамм улаан манжин дээр жаахан имбирь буюу цагаан гаа нэмээрэй. Салаатыг 1 цайны халбага нимбэгийн шүүс, 1 цайны халбага оливын тосоор амтална. 

- Хараа сайжруулах өөр нэг арга бий. 1 стакан халуун усанд 1 цайны халбага календула (химул цэцэг) нэмж хандална. Энэ хандыг дулаан газарт 3-5 минут байлгаж тунгаа. Дараа нь 4-6 цаг тутам үүнээс 1 стаканыг уух хэрэгтэй. Хүсвэл зөгийн бал нэмж болно. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top