Хүний бие организмд дотоод цаг, дотоод хуанли гэж байдаг, үйл хөдлөлөө түүнд зохицуулахыг хичээ хэмээн хронобиологич эрдэмтэд зөвлөж байна.
* Ажиллах чадвар, ажлын үр бүтээмж дээд цэгт хүрэх 2 зурвас үе бий. Энэ бол 10-12 цаг, мөн 16-19 цаг. Энэ үеийг бүтээлчээр өнгөрүүлэхийг хичээ, анхаарал төвлөрөлт болон бодох сэтгэх чадвараа бүрэн хэмжээгээр дайчлах боломжтой.
* Шүдээ эмчлүүлэх бол 13-15 цагийн хооронд амжуулаарай. Энэ үед өвчин мэдрэх чадвар гуравны нэгээр буурдаг аж.
* Спортоор хичээллэх бол өдрийн эхний хагаст амжуулбал сайн, энэ үед бие махбодь маш хурдан шинэчлэгдэж цусны эргэлт идэвхиждэг аж. Эсвэл 16 цагаас хойш болно, энэ үед бүх булчин зохистой ажиллахын зэрэгцээ таны хариу үйлдэл хамгийн сайн, оновчтой байх болно.
* Хоол сойх дэглэм сахихаар төлөвлөж байгаа бол 4-р сараас эхэлбэл зохистой. Өвлийн улиралд турах гэж оролдож болохгүй, даарч хөрөх гээд асуудалтай. Харин хаврын улиралд хоолоо сойх, турах оролдлого илүү амжилттай, яагаад гэвэл энэ үед хоолны дэглэмийн зэрэгцээ цэвэр агаарт зугаалах зэргээр цэнгэл таашаалтайгаар биеийн жингээ хасах боломжтой.