“Коронавирүсийн омикрон хувилбарын ихэнх шинж тэмдэг нь амьсгалын замын хурц үрэвсэлтэй төстэй. Орост голдуу халуурах, толгой ба булчин өвдөх, хордлогод орох зэрэг шинж тэмдэг өвчтөнүүдэд илэрч байгаа нь ажиглагдсан. Анхны шинж тэмдэг илэрмэгц хоногт 2 литрээс доошгүй хэмжээний шингэн уух ёстой. Өдөрт 3 удаа халуунаа хэмжиж эмчийн заавраар халуун бууруулах, вирүсийн эсрэг үйлчилгээтэй эмийг (ибупрофен, парацетамол) хэрэглээрэй. Хоолой сэрвэгнэх үед эмийн ургамлаар эсвэл хлоргексидинаар зайлна. Хамар битүүрвэл далайн давсны уусмалаар угаах буюу дусаал дусаах хэрэгтэй. Бие махбодийн вирүсийн ачааллыг бууруулахад интерферон-альфа (гриппферон, генферон лайт) жорын дагуу хэрэглэнэ... Хэрэв 38 градусаас дээш халуурч 3 хоног буухгүй, эм уугаад намдахгүй бол эмчид яаралтай хандаарай” хэмээн ОХУ-ын Москва хотын Эрүүл мэндийн албаны халдварын эмч Светлана Сметанина зөвлөжээ.