өдөр
шөнө
×

Холестерины түвшнийг 40% бууруулах арга

“Муу холестерин”-ий түвшин өндөр байх нь зүрх, судасны өвчин үүсгэх эрсдэлтэй. Холестеринийг бууруулах зориулалттай олон төрлийн, тусгай эм хэрэгсэл бий, гэхдээ энгийн хүнс, жимс ногоог энэ зорилгоор ашиглаж болно” гэж Английн эрдэмтэд зөвлөсөн тухай “Daily Express” сонинд бичжээ. Нимбэг, мандарин, апельсин, грейпфрут зэрэг жимсний хальсыг эрдэмтэд судлаад түүнд агуулагддаг антиоксидант нэгдлүүд нь холестериний эсрэг тэмцэхэд сайн үр дүн өгч байгааг тогтоосон байна. “Энэ нэгдлүүд бол зарим төрлийн эм хэрэгслээс ч илүү муу холестеринтэй тэмцдэг. Тодруулбал, тэдгээрийн тусламжтай муу холестериний түвшнийг 40% хүртэл бууруулах боломжтой” гэж эрдэмтэд тайлбарлажээ. 
“Английн 5 хүн тутмын 2-т нь липопротеины түвшин хэт өндөр байна, үүнээс болж өвдөж шаналдаг. Тодруулж хэлбэл манай орны 6500 орчим иргэн зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлтэй” хэмээн Англи улсын Эрүүл мэндийн үндэсний алба мэдээллээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top