өдөр
шөнө
×

Дэлхийд анх удаа гахайн 2 бөөрийг хүнд шилжүүлэн суулгав

Бирмингем дэх Алабамын их сургуулийн мэс засалчид дэлхийд анх удаа гахайн 2 бөөрийг хүнд шилжүүлэн суулгасан тухай “New York Post” мэдээллээ. Мэс заслын өмнө эрхтэнүүдийн геномыг өөрчилжээ, энэ нь хүний бие махбодь уг бөөрийг гадны биет гэж үзэж ховхруулахаас сэргийлсэн хэрэг. Мэс заслыг 57 настай эрэгтэйд хийсэн, түүний уураг тархи үхэжсэн бөгөөд урьдчилж 2 бөөрийг нь авч бэлджээ. 23 минутын дараа 2 бөөр хоёулаа ажиллаж эхлэн шээс ялгаруулсан гэж эмч, эрдэмтэд мэдээлэв. Шилжүүлэн суулгасан хоёр бөөр туршилт дуустал буюу 3 хоногийн турш тасралтгүй ажилласан ба гэхдээ 1 бөөр нь илүү сайн байсан аж. Энэ үед өвчтөний дархлааны систем шилжүүлэн суулгасан бөөрийг өөрийн мэт хүлээн авч, бөөр ондооших буюу ховхрох шинж тэмдэг ажиглагдаагүй. Ийнхүү эрхтэн шилжүүлэх суулгах салбарт том үсрэлт гарсан тухай дэлхийн ХМХ шуугиж байна. Сонирхуулахад, 2021 оны 9 сард мөн л үхсэн тархитай өвчтөнд гахайн 1 бөөрийг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн ба тус бөөр 54 цаг хэвийн ажиллажээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top