Нойргүйдлийн эсрэг тэмцэх хамгийн үр дүнтэй аргыг олсон гэж Английн эрдэмтэд мэдэгдлээ. Эмч, эрдэмтдээс бүрдсэн бүлэг хурдан унтах аргыг олж илрүүлэхээр судалгаа явуулсны эцэст сонирхолтой дүгнэлтэд хүрсэн аж. “Өдрийн турш хүний биед их хэмжээний кортизол даавар ялгардаг, энэ нь стрессийн эсрэг тэмцэхэд тусалдаг боловч нойрсоход саад болдог. Ийм учраас нойр хүрэхгүй эргэж хөрвөөд байвал кортизол дааврын хэмжээг бууруулах шаардлагатай. Энд хамгийн сайн арга бол тэврэлт. Хурдан унтахыг хүсвэл тэврэлт тус болно. Учир нь тэврэлтийн ачаар стрессийн ачааллыг багасгаж зөөлрүүлнэ. Тэврэлтийн тусламжтай зүрх судасны өвчин тусах эрсдэл буурч биеийн дархлаа бэхжинэ, энэ үед ялгардаг дофамин булчингуудыг сулладаг. Энэ бүхний дүнд та амархан унтах болно” гэж эрдэмтэд зөвлөжээ