Коронавирүсийн омикрон хувилбарын халдвар авсан хүмүүст олон шинж тэмдэг илэрдэг, тэдгээрийн зарим нь өөр өвчнийхтэй төстэй байх нь цөөнгүй гэж эрдэмтэд сэрэмжлүүлж байна. “Ядарч сульдах, бие ба булчингууд өвдөх, хоолны дуршил алдагдах зэрэг нь коронавирүсийн омикрон хувилбарын далд шинж тэмдэг байх магадлалтай. Түүнчлэн омикроны халдвартай хүүхдийн бие дээр юм туурдаг” гэж эрдэмтэд мэдэгдсэн тухай “The Sun” сонины нийтлэлд өгүүлжээ.
"Коронавирүсийн халдвар авсан нийт өвчтөний 62%-д хэт ядрах үзэгдэл ажиглагдсан, иймээс ядарч сульдахыг "COVID-19"-н эхэн үеийн шинж тэмдэг гэж үзэж болох юм. Мэдээж өөр өвчний үед ч энэ нь ажиглагддаг" гэж ерөнхий эмч Сачин Награни ярилаа. "Мөн зарим өвчтөний хоолны дуршил буурах үзэгдэл бүртгэгдсэн. Бусад шинж тэмдгийг бид бүгд мэднэ. Дельта ба омикрон штаммын халдвар авсан үед хуурай ханиах, хамар битүүрэх, нус гоожихоос өгсүүлээд дотор муухайрах, гэдэс гүйлгэх, хоолой өвдөх, амьсгал давхцах, үнэрлэх чадвар алдагдах зэрэг" гэж шинжээчид ярьжээ.