“Тиннитус буюу чих байнга шуугих нь нилээд ноцтой асуудал. Үүний шалтгааныг зөвхөн эмч үзлэг шинжилгээ хийсний дараа тодруулж чадна. Харин манай судалгаанаас үзэхэд зарим тохиолдолд бие организмд В12 витамины хомсдол үүссэн үед чих ингэж шуугиж байсан” гэж Америкийн эмч нар мэдэгдлээ. В12 витамин хэмээх микроэлемент бол мэдрэлийн системийн үйл ажиллагааг зохицуулдаг, мөн эритроцитүүд ба ДНК-н репликацийг ялгаруулахад оролцдог аж. Түүнчлэн В12 витамин бол миелин ялгарахад нэн шаардлагатай элемен. Миелин нь мэдрэлийг хүрээлдэг хамгаалалтын бүрхүүл билээ. Хэрэв В12 витамины хомсдол үүсвэл мэдрэлүүдийн хоорондын холбоо муудаж улмаар чих байнга шуугидаг болохыг Америкийн эрдэмтдийн судалгаа нотолжээ. В12 витамин дутагдсан өөр шинж тэмдгүүдийг “Express” сонины нийтлэлд дурдлаа. Үүнд хөл ба гар бадайрах, хатгаж өвдөх мэдрэмж төрөх, рефлекс алдагдах, булчингууд сулрах.... Сонирхуулахад, В12 витамины хомсдол яваандаа гуниг гутралд хүргэж болзошгүй тухай өмнө нь Ирланд улсын Тринити коллежийн эрдэмтэд сэрэмжлүүлсэн билээ.