Үс эрт бууралтах шалтгаан, уршиг дагаврын тухай Оросын арьс өнгөний эмч Юлия Андреяновагийн “Үдшийн Москва” сонинд өгсөн ярилцлагаас хэсэгчлэн хүргэж байна.
Эрт бууралтах нь гоо үзэмжтэй холбоотой асуудал төдий биш, энэ нь хүний бие организмд гүн өөрчлөлт орсныг гэрчлэх нь олонтаа. Үүний зэрэгцээ эрт бууралтах нь тэр бүр стресстэй холбоогүй. Энэ нь хэдэн хүчин зүйлээс хамаардаг, нэгт генетикийн буюу удамшлын шалтгаан. Хоёрт, үсний өнгө өөрчлөгдөх нь ноцтой өвчний шинж тэмдэг байж болзошгүй. Үсний өнгө, мөн нүдний солонгон бүрхэвчийн ба арьсны өнгө нь меланин пигментээс хамаардаг. Хэрэв 25-30 насанд цагаан үс цухуйж бууралтаж байгаа бол таны бие организмд ямар нэг таагүй, сөрөг процесс эхэлсэн байж магадлалтай. Дотоод шүүрлийн системийн өвчин бий эсэхийг шалгуул, жишээ нь бамбай булчирхайн өвчин эсвэл бөөрний дээд булчирхайн гадар. Мөн ходоод гэдэсний замын эрхтэнүүдийн өвчин байж болзошгүй, энэ тохиолдолд бие организм маань витамин, микро элементүүд болон бусад тэжээллэг бодисын дутагдалд ордог. Түүнчлэн эрт бууралтах нь цусны эргэлттэй холбоотой асуудал үүссэнээс болж мэднэ, энэ үед ивэрхий, протрузи, остеохондроз, сээр нурууны өвчин үүсдэг. Тэр бүү хэл механик гэмтэл хүртэл меланинд сөргөөр нөлөөлөх нь бий, тухайлбал үсээ хайнга будах, буруу арчлах зэргээр. Иймээс үс эрт бууралтсан тохиолдолд заавал мэргэжлийн эмчид үзүүлж шалтгааныг тодруулах ёстой.