Хүйтний улиралд хүмүүс голдуу их иддэг, бас биеийн хөдөлгөөн багасдаг тул биеийн жин нэмэгдэх нь бий. Удаан хугацааны турш хуримтлагдсан өөх, таргыг багасгах гэж хавар маш их хүчин чармайлт гаргах хэрэгтэй болдог. Үүнээс сэргийлэх арга бий.
Та хоол идэхээс 10 минутын өмнө 1 стакан бүлээн ус ууж хэвшээрэй. Өдөрт хэдэн удаа хоол иднэ төчнөөн аяга ус ууна гэсэн үг. Ингэж уух таны ходоодонд ашигтай төдийгүй хоол бага орно. Мөн өдөр бүр 1 ширхэг апельсин эсвэл гадил идээрэй. Эдгээр жимсэнд “аз жаргалын” гэж нэрлэгддэг даавар агуулагддаг. Харин орой нь залхууралгүй ногооны салаат хий. Улаан манжин, лууван, хулуу, цагаан лууван байхад л хангалттай. Ийм салаатын ачаар таны бие галбир гоолиг сайхан хэвээр байх төдийгүй ходоодонд ч тустай. Хүнсний ногоо, ялангуяа түүхий ногоо ходоодыг их ажиллуулдаг, ингэснээр хоол боловсруулалт сайжирдаг. Мөн ийм шалтгаанаар салаатыг майонез биш ургамлын тосоор амталж байгаарай. Хэрэв та өглөөд ногооны салат иддэг зуршилтай бол жаахан чанасан мах нэмж хэрэглэ. Эсвэл үхрийн буюу тахианы махны шөл чанаж өглөө бүр 1 аягыг уугаарай, цатгалан мэдрэмж төрүүлэхээс гадна биед ашиг тустай.