өдөр
шөнө
×

Элэг өөхлөхөөс сэргийл

Элгэнд өөх хэт их хуримтлагдах буюу элэгний гепатоз өөхлөлт нилээд осолтой өвчин. Архины гаралтай бус элэгний өөхлөлтийн шалтгааныг тоочвол чихрийн шижин, таргалалт, липидийн солилцоо алдагдах, биеийн хөдөлгөөн багасах, хортой бодисуудын нөлөө, дотоод шүүрлийн систем доголдох... Түүнчлэн хоол хүнсэнд липотроп бүрэлдэхүүн хэсгүүд (В1, В12, холин, лецитин, фосфолипид, фолийн хүчил) дутагдсанаас болж элэгний гепатоз өөхлөлт үүсэх магадлалтай. Иймээс дээр дурдсан бодисуудыг агуулсан хүнсийг хэрэглэх хэрэгтэй. Тухайлбал, өндөгний шар, гэрийн бяслаг, гурвалжин будаа, загас. Түүнчлэн липотроп бодисуудыг нөхөхийн тулд витамин, лецитин хэрэглэж болно. Элэгний өөхлөлтийг үл хайхарч болохгүй, яагаад гэвэл энэ нь хожим элэгний үрэвсэл (гепапит) бүр элэгний хатууралд (цирроз) хүргэх аюултай. 

Зургийн тайлбар: Эрүүл ба өөхөлсөн элэг
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top