өдөр
шөнө
×

"Спутник V" вакцины туршилт явуулна гэж Япон мэдэгдэв

Япон улсын “Hibiya Kukusai Clinic” эмнэлэг тун удахгүй оросуудын бүтээсэн коронавирүсийн эсрэг "Спутник V", "Спутник Лайт” вакцины клиникийн өмнөх туршилтыг явуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Энэ мэдэгдлийг Япон дахь Оросын Элчин яаманд болсон хэвлэлийн хурал дээр хийсэн бөгөөд Японд суугаа Оросын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Михаил Галузин, эмнэлгийн удирдах газрын төлөөлөгчид оролцсон гэж “РИА Новости” мэдээлэв.
“Бид өөрийн үйлчлүүлэгчид, өвчтөнүүдийн хүсэлтийн дагуу энэхүү туршилтаа явуулахаар боллоо. Оросын аденовирүсийн вакцин олон давуу талтай, түүнийг дэлхийн анагаах ухааны салбарт хүлээн зөвшөөрсөн. Манай шинжээчид эсрэг биетүүдийн түвшин, мөн хамгаалалтын үр дүн хэр удаан хадгалагдах, ковидын эсрэг хэр аюул осолгүй үйлчлэх зэргийг судлах болно” хэмээн “Hibiya Kokusai Clinic”-н төлөөлөгчид онцлон тэмдэглэжээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top