өдөр
шөнө
×

Чихэрлэг ундаанаас болж хүүхдийн ой тогтоолт, сурах чадвар мууддаг

Америкийн Өмнөд Калифорни ба Жоржийн их сургуулийн эрдэмтэд цуврал туршилт явуулсны эцэст чихэрлэг ундаа хэрэглэсэн хүүхдүүдийн ой тогтоолт муудаж, сурах чадвар буурч байгааг илрүүлжээ. Тэдний эрдэм шинжилгээний ажлыг “ScienceDaily” сайт нийтэллээ. 

Эрдэмтэд цуврал туршилтаа хархан дээр явуулжээ. Өсвөр залуу хархуудыг чихэрлэг ус, ундаагаар тэжээхэд тэдний ой тогтоолт эрс муудаж байгааг судалгаа нотолсон. Учир нь чихэрлэг ус, ундаа хэрэглэхэд туршилтын мэрэгч амьтдын гэдэсний бактериудын бүтэц өөрчлөгдөж, улмаар энэ нь уураг тархины ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг аж. 

Одоо эрдэмтэд өөр нэг цуврал туршилт явуулахаар зэхэж байна. Хэрэв туршилтын амьтдыг эрүүл амьдралын хэв маягт шилжүүлбэл өсвөр насандаа чихэрлэг ундаа хэрэглэсний хор уршгаас ангижирч болох эсэхийг тэд мэдэхийг хүсчээ. Чихэрлэг ундаа мөн зүрх судсанд таагүй нөлөөлдөгийг эрдэмтэд нотолсон билээ. Америкийн зүрхний эмч нарын коллежийн сэтгүүлд нийтлэгдсэн бүтээлээс үзэхэд “Олонд түгсэн алдартай, хиймэл амтлагчтай ундаа аюултай бөгөөд зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг” гэжээ. Тус судалгаанд 104’760 хүн сайн дураараа оролцсон билээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top