Коронавирүсийн халдвар авч эдгэрсний дараа хүч тамираа нөхөн сэргээхийн тулд ямар ундаа уух хэрэгтэй, мөн ямрыг хоолны цэсээс түр хасах тухай эмч, хоол зүйч Анжелика Дюваль зөвлөгөө өгснийг “Sputnik” радио дамжууллаа. “Өвчин туссан үед хүмүүс аль болох их ус уух ёстой. Усыг мөн эдгэрсний дараа нөхөн сэргээх эмчилгээний үед ахиу хэрэглэвэл зохино. Түүнчлэн хоол хүнсэндээ жимс жимсгэний ханд, чанамал, морс (сэрүүн унд) зэргийг хэрэглэхийг хичээгээрэй. Морс бэлдэхэд хамгийн сайн жимс бол цангис, чацаргана. Амтлаг юм уухыг хүсвэл зэтгэнийг цангис ба чацарганатай хольж чанаж болно. Жимсээ эхлээд сайн угааж час халуун усанд хийнэ, дараа нь сайн хутгах хэрэгтэй. Үүнийг буцалгах шаардлагагүй, учир нь зарим витамин алдагдаж устдаг” гэж Анжелика Дюваль мэдэгдлээ. Түүнчлэн ногоон цайг жимстэй хандалж уухад эмчилгээний шинж чанартай бөгөөд харин коронавирүсийн дараа өтгөн кофе, хар цай, чихэрлэг хийжүүлсэн ундаа, савласан жүүс зэргийг түр хугацааны турш уухаа боль гэж эмч зөвлөж байна.