өдөр
шөнө
×

Бөөрний өвчний 3 шинж тэмдэг

Бөөр бол хүний бие организмын гол шүүлтүүрийн нэг, түүгээр өдөрт 1 тонн гаруй цус урсдаг. Иймээс бөөрөө хайрлаж хямгадаж чадвал та эрүүл энх байх болно. Хэрэв доор дурдсан 3 шинжийн аль нэг өөрт илэрснийг анзаарвал шууд эмчид үзүүлээрэй, бөөрний ажиллагаа хямарсан байж болзошгүй. 

Хаван: Шингэн ихэнхдээ нүүр царай, хөлд хуримтлагдаж хавагнадаг. Мэдээж, та хоолны давсаа хэтрүүлж хэрэглэсэн бол хаван үүсч магадгүй. Эсрэг тохиолдолд бөөрний ажиллагаа доголдсон байх магадлалтай. Ямар ч байсан эмчид хандаарай. 

Нуруу өвдөх: Бүсэлхий хавьцаа, гэдэсний хажуу тал руу өвдөх нь заримдаа нуруу, булчинтай холбоогүй харин бөөрнөөс болсон байж мэднэ.

Байнга шээмээр санагдах: Ойр ойрхон шээс хүрэх нь эрүүл мэндийн олон асуудлыг сэрэмжлүүлнэ,  тухайлбал бөөрний үйл ажиллагаа доголдсон байж болзошгүй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top