өдөр
шөнө
×

Парацематолыг удаан хэрэглэх аюултай гэж сэрэмжлүүлэв

Шотландын Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд парацематолыг удаан хугацаагаар хэрэглэх осолтой, ялангуяа зүрх судасны системд аюултай тухай сэрэмжлүүлсэн гэж “Circulation” сэтгүүл ийн нийтлэлд өгүүлжээ. “Артерийн даралт өндөр хүмүүс хэрэв парацематолыг их хэмжээгээр тогтмол хэрэглэвэл зүрхний өвчин тусах, инсульт болох магадлал нь 20 хувиар ихэсдэг” гэж эрдэмтэд  мэдэгдлээ. Тэд тусгай туршилт явуулж, цусны өндөр даралттай 110 сайн дурын хүмүүсийг хамруулжээ. Сайн дурын оролцогчдыг 2 бүлэгт хувааж, эхний бүлгийн хүмүүст 14 хоногийн турш өдөр бүр парацетамол өгсөн бол харин нөгөө бүлгийнхэнд плацебо уулгажээ. Туршилтад хамрагдсан хүмүүс ямар эмчилгээ хийлгэж байгаагаа мэдээгүй гэж эрдэмтэд онцлов. "Парацематол эм тогтмол уусан хүмүүсийн даралт энэхүү туршилт явагдах хугацааны турш өндөр түвшинд байсан. Харин туршилтын дараа оролцогчид эм уухаа больсны дараа тэдний цусны даралт яг судалгааны эхэн үеийн түвшинд очлоо" гэж эрдэмтэд ярилаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top