өдөр
шөнө
×

10 жилээр урт наслах арга

Норвег улсын Бергений их сургуулийн эрдэмтэд дундаж наслалтыг 10 жилээр уртасгах арга олжээ, үүний тулд ердөө хоолны цэсээ өөрчлөхөд хангалттай аж. Тэдний бүтээлийг “PLOS Medicine” сэтгүүл нийтэлжээ. “Өвчлөлийн даяаршсан дарамт” хэмээх хэдэн мянган залуусыг хамруулсан томоохон судалгааг эрдэмтэд сонгон авч дүн шинжилгээ хийсэн байна. "Хүмүүс өдөр тутмын хоол хүнсэндээ зарим нэг өөрчлөлт хийхэд л тэдний эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж, урт наслах магадлал нэмэгдсэн. Юуны өмнө Өрнөдийн хоолоос татгалзах ёстой. Өөрөөр хэлбэл давсархаг, илчлэг ихтэй хүнс, улаан мах, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, амттан идэхээ больж үүний оронд эрүүл хооллолтын дэглэмд шилжсэн хүмүүс дунджаар 10 жилээр урт насалж байна" гэж Норвегийн эрдэмтэд дүгнэжээ. Эрүүл хоолны дэглэм бол шош, шинэ ногоо, жимс, бүхэл үрийн хүнс, самар зэргийг ахиу хэрэглэх гэдгийг та бүхэн мэдэх байх. “Ашигтай, эрүүл хүнсийг аль болох эрт буюу багаасаа идэж эхэлбэл зохино. Ямар хүнс өөрийн эрүүл мэндэд ашигтай гэдгийг ойлгож даган мөрдсөнөөр хүмүүсийн эрүүл мэнд сайжирч улмаар урт насалдаг” гэж судалгааны бүлгийн удирдагч Ларс Фаянсе зөвлөж байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top