Чихрийн шижин өвчний ер бусын 2 шинж тэмдгийн тухай Америкийн эмч Майкл Дансингер ярьсныг хүргэж байна.
2-р төрлийн чихрийн шижин өвчнийг эхэн үед нь хүн өөрөө илрүүлэх боломжтой. Энэ өвчний үед ажиглагдах ер бусын 2 шинж тэмдэг бий.
1. Ам байнга, их цангаж цангаа тайлагдахгүй байх.
2. Хоол их идэж эхлэн хоолноос хамааралтай болох.
Чихрийн шижин өвчний үед цусан дахь саахарын түвшин нэмэгддэг, энэ үед таны бөөр глюкозыг буцаан шингээх чадваргүй болсон байдаг. Улмаар бие организм илүү ихээр шээс ялгаруулж эхэлдэг, үүнээс болж шингэн их уух шаардлага үүсдэг.... Түүнчлэн глюкозыг шингээхийн тулд таны эсүүдэд инсулин хэрэгтэй болно, үүний улмаас өлсөх болон ядрах мэдрэмж үүсдэг.