Дэлхий даяар коронавирүсийн халдвар авсан хүний тоо өнөөдөр 415 сая давсан тухай Жон Хопкинсийн их сургууль мэдэгдлээ, тодруулбал 415’132’612. Энэ өвчнөөр нас барсан хүний тоо 5’836’526 хүрчээ. "2 сарын 7-13-ны хугацаанд ковидоор өвчлөгсдийн тоо 16 саяар нэмэгдсэн, энэ бол бол өмнөх долоо хоногтой харьцуулахад 19%-иар буурсан үзүүлэлт" гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдлээ. Мөн хугацаанд ковидтой холбоотой нас баралт 4% -иар нэмэгдэж 74 мянга давжээ. Баруун-Номхон далайн бүсэд ковидын өвчлөл нэмэгдсэн бол бусад 5 бүсэд багасчээ. Ялангуяа 3 бүс нутагт өвчлөл огцом буурсан, энэ бол Зүүн –Өмнөд Ази 37%, Америк 32%, Африк 30%. Шинээр илэрсэн халдварын 60% нь Европт ногдож байна. Түүнчлэн Дорно -Газар дундын тэнгисийн бүсэд ковидын үхэл 38%-иар нэмэгдсэн бол Баруун Номхон далайн бүсэд 27%, Африкт 14%, Америкт 5%, Европт 1%-иар ихэсчээ. Зөвхөн Зүүн Өмнөд Азид нас баралт буурсан, 9%-иар.
Халдварыг задалж авч үзвэл, 7 хоногт хамгийн олон халдвар илэрсэн улс бол Орос 1’323’391, дараа нь Герман 1'322'071, АНУ 1'237'530, Бразил 1'009'678, Франц 979'228. Нас баралтаар АНУ дэлхийд тэргүүлж байна, энд 7 хоногийн дотор 17'225 хүн ковидоор нас баржээ. Дараа нь Энэтхэг 6'686, Бразил 6'658, Орос 4'834, Мексика 2'530.