өдөр
шөнө
×

Хоолны зуршил эхийн хэвлийд бүрэлддэг гэжээ

Ихэнх хүүхдүүд хүнсний ногоо идэхээс татгалздаг, тэднийг ногоо идэж сургана гэдэг тун амаргүй ажил. Америкийн эрдэмтэд хоолны дуршил, зуршил хэрхэн, яаж бүрэлддэгийг тодорхойлохын тулд судалгаа явуулжээ. Энэ судалгаанд 696 эмэгтэй хамрагдсан ба тэднээс жирэмсэн байх үед болон төрсний дараа, мөн хүүхдээ гаргаснаас хойш хэдэн жил өнгөрсний дараа асуулга авчээ. Оролцогчид жирэмсэн үед болон төрсний дараа өөрсдөө ямар хоол хүнс хэрэглэж байсан тухай, мөн хүүхдүүд нь 6 сартайгаас 6 нас хүртэлх хугацаанд ямар хоол иддэг талаар ярьжээ. Сонирхолтой нь, жирэмсэн байхдаа хүнсний ногоо ахиу хэрэглэсэн эмэгтэйчүүдийн төрүүлсэн хүүхдүүд л ногоо дуртайяа идэж байлаа. Иймээс хоол хүнсний зуршил бүр эхийн хэвлийд бүрэлддэг гэсэн дүгнэлтэд эрдэмтэд  хүрчээ. Өөрөөр хэлбэл, жирэмсэн эхчүүд төрөөгүй хүүхдүүдээ ногоо идэж сургаж болох юм байна. Үүний тулд жирэмсэн эхчүүд өдөрт 3 порцоос багагүй ногоо хэрэглэх ёстой, түүнчлэн хүүхдээ хөхөөр хөхүүлж байхдаа ч хүнсний ногоо идэх хэрэгтэй гэж эрдэмтэд зөвлөжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top