Америкийн шүдний эмч нар “Үнсэлц, аль болох их үнсэлц” гэж зөвлөж байна. Үнсэлтийн ачаар шүлсэн дэх кальцийн агууламж нэмэгддэг, мөн хүчил –шүлтний баланс нөхөн сэргэдэг учраас шүд цоорох өвчнөөр өвдөх эрсдэл мэдэгдэхүйц буурдаг аж. Түүнчлэн сайн үнсэлцэх нь ямар ч иллэг массажаас илүү нүүрний булчингуудыг бхжүүлж үрчлээ үүсэхээс сэргийлдэг гэж судлаачид баталжээ. Гэхдээ ийм "ашигтай" үнсэлт дунджаар 3 минут үргэлжлэх ёстой юм байна. Тачаангуй, маш хүчтэй үнсэлцэж байхад илчлэг ердийн үетэй харьцуулахад 2 дахин хурдан “шатдаг” ажээ, Иймээс хэрэв та гоолиг сайхан биетэй, залуу хэвээр байж нүд гялбам сайхан инээмсэглэлээ удаан хадгалъя гэвэл аль болох их үнсэлцээрэй. Мэдээж, үүнийг биеийн дасгал мэт албадан үйлдэж болохгүй, зүгээр л чин сэтгэлээсээ үнсэлцэх ёстой.