өдөр
шөнө
×

Цус өтгөрөхөөс сэргийлээрэй

---Оросын хоол зүйч, эмч Дарья Самойловагийн зөвлөгөө---
Хүмүүсийн эрүүл мэнд хоол хүнсээс ихээхэн хамааралтай, иймээс аль ч насанд эрүүл, зөв хооллолтыг эрхэмлэх хэрэгтэй. Ялангуяа 40-45 наснаас хойш үүнд онцгой анхаарал хандуулах ёстой. Яагаад гэвэл, бидний сайн мэдэх зарим хүнс цус өтгөрүүлэх зэрэг сөрөг нөлөөтэй. Цус өтгөрснөөс болж цусны эргэлт удааширч улмаар уураг тархи, зүрх зэрэг чухал эрхтэнд очих хүчилтөрөгч болон тэжээлийн бодис багасч бодисын солилцоо саардаг тул бие организм цагаас өмнө хөгширдөг. Түүнээс гадна өтгөн цусаас болж артерийн даралт ихэсч тромб үүсэх аюултай. Цус өтгөрөхөөс сэргийлэхийн тулд бэлэн хоол, хортой бүтээгдэхүүнээс татгалзаж хэрэглэх хүнсээ сайн шалгаж сонгон авах хэрэгтэй. 
Шарсан төмс: Төмсөнд крахмал их агуулагддаг, харин крахмал хүний биед ороод энгийн нүүрс-ус болж задарч улмаар цусан дахь саахарын түвшнийг нэмэгдүүлж цусыг өтгөрүүлэх магадлалтай. Шарах үед төмсөнд хэт боловсруулсан өөх тос ихээр шингэдэг учир цусыг “муутгаж” болзошгүй. 
Масло: Маслын 50% нь ханасан өөхний хүчил, гэтэл энэ хүчил хүмүүсийн цусанд сөрөг нөлөөтэй. 50-иас дээш насны хүмүүс өдөр бүр масло идэхээс зайлсхийвэл зохино. 
Гадил: Түүнд энгийн саахар их агуулагддаг учраас цусан дахь глюкозын түвшнийг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг. Улмаар боловсроогүй саахар нь өөхөн нэгдлүүд болж хувиран цус өтгөрч болзошгүй. 
Шош: Бүх төрлийн шошинд ургамлын уураг их агуулагддаг. Шошийг өдөрт 30-40 граммаас илүү хэрэглэж болохгүй. Өдөр уураг их хэрэглэснээс болж даралт нэмэгдэж цус өтгөрөх аюултай. 
Яншуй: Энэ ногоонд их хэмжээний К витамин бий. К витамин бол цусны бүлэгнэлд их үүрэг гүйцэтгэдэг. Цус өтгөрөх хандлагатай хүмүүс яншуйг болгоомжтой хэрэглээрэй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top