өдөр
шөнө
×

ДЭМБ: 2022 онд Цар тахал дуусгавар болох шинжтэй

“COVID-19-ийн Цар тахал дуусгавар болсон гэж 2022 оны сүүлээр зарлах байх. Мэдээж нөхцөл байдал яаж эргэх талаар одоо таамаглал гаргахад хэцүү, яагаад гэвэл халдварын тоо их хэвээр, мөн коронавирүс мутацид орох чадвар өндөр. Иймээс хэрэв омикрон хувилбар дэлхийн бөмбөрцгийг бүтэн “ороож” дууссаны дараа дахиж том дэгдэлт шинээр гарахгүй тохиолдолд энэ Цар тахал төгсөнө хэмээн бид найдаж байна. Гэхдээ энэ нь коронавирүс бүрмөсөн устана гэсэн үг биш.” хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгуулагын Орос дахь албан төлөөлөгч Мелита Вуйнович мэдэгдлээ.
Өнөөдөр буюу 2022.2.24-ний байдлаар дэлхий даяар 430 сая гаруй халдвар илэрч одоо коронавирүстэй 65 сая хүн эмчлүүлж 5,9 сая гаруй хүн ковидоор нас барсан тухай “Worldometers” мэдээллээ. Энэ өвчнөөр нас барагсдын тоо 50 мянга давсан орнуудыг нэрлэвэл: АНУ 966530, Бразил 646490, Энэтхэг 512954, Орос 347816, Мексик 316941, Перу 209927, Англи 160979, Итали 153764, Индонез 147025, Колумб 138364, Франц 137489, Иран 135726, Аргентин 125775, Герман 122622, Польш 110517, Украин 105229, ӨАБНУ 98978, Испани 98936, Турк 93258, Румын 62958, Филиппин 55977. 
Хамгийн их халдвар илэрсэн орнууд: Америк 80 сая, Энэтхэг 43сая, Бразил 28 сая, Франц 22 сая, Англи 19 сая, Орос 16 сая, Герман 14 сая, Турк 14 сая, Итали 13 сая, Испани 11 сая, Аргентин 9 сая, Иран 7 сая, Колумб 6 сая, Нидерланд 6 сая, Польш 6 сая, Мексик 5 сая, Индонез 5 сая, Украин 5 сая, Япон 5 сая. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top