өдөр
шөнө
×

Магни элементийн ашиг тус

Магни хэмээх макроэлемент бол эрүүл мэндийг бэхжүүлж чихрийн шижингээс сэргийлдэг гэж эрдэмтэд мэдэгдлээ. Энэ элемент нь ногоон өнгөтэй навчит ногоонд, шош, самарт агуулагддаг аж. Харин магнийн дутагдалд орсон тохиолдолд янз бүрийн өвчин тусах эрсдэлтэй. "Магни бол био химийн урвал зөв явагдахад чухал үүрэгтэй, 600 гаруй ферментатив комплекст катализатор болдог. Энэ макро элемент нь глюкозыг цусаас булчингуудад тээвэрлэж лактатыг гадагшлуулдаг, ингэснээр биеийн хөдөлгөөний идэвх нэмэгдэж тэсвэр хатуужилтай болдог" хэмээн эрдэмтдийн дүгнэлтэд дурджээ. Магни түүнчлэн артерийн өндөр даралтыг бууруулдаг, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Бас толгой таллаж өвдөхөд намдааж ийм өвчнөөс сэргийлнэ, сарын тэмдэг ирэх үеийн шинж тэмдгийг  хөнгөвчилдөг аж. Тэр бүү хэл остеопорозтой хүмүүсийн бие дэх магнийн түвшин мэдэгдэхүйц буурсан  байдгийг эрдэмтэд илрүүлжээ. Тэгэхээр магни бол ясанд маш хэрэгтэй элемент. Магнийн тусламжтай нойргүйдлээс ангижрах боломжтой. Яагаад гэвэл магни бол нейромедиатороор дамжуулан нойр-сэрүүн байх мөчлөгийг зохицуулдаг. Түүнчлэн энэ макроэлементийн тусламжтай түгшүүрийн түвшнийг бууруулж стрессийг анагаана. Ер нь магнитай хүнс хэрэглэснээр сэтгэлээр унахгүй, гутралд өртөхгүй. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top