өдөр
шөнө
×

Сармис хавдрын эсрэг үйлчилгээтэй 

Ахимаг настнуудын дунд бүдүүн, шулуун гэдэсний болон хөхний хорт хавдар тусах эрсдэл нэмэгддэг аж. Гэхдээ хоолны цэсээ өөрчилснөөр хавдар тусах эрсдэлийг бууруулах боломжтой тухай Оросын эмч Сергей Агапкин, хоол зүйч Михаил Гинзбург нар зөвлөж байна. “Хөгшрөх үед хүний эдүүдэд өөрчлөлт гардаг. Харин сармис бол эдүүдийн үрэвслийг намдааж хорт хавдар үүсэх эрсдэлийг бууруулдаг шидтэй. Тиймээс сармисыг хорт хавдраас үр дүнтэй хамгаалдаг ногоо гэж үзэж болно. Сармис хэрэглэснээр ялангуяа хөхний ба бүдүүн гэдэсний хорт хавдар тусахаас сэргийлэх боломжтой” хэмээн эмч нар ярилаа. Түүнчлэн яншуй, цагаан гаа, куркума зэрэг нь сармис шиг ийм үйлчилгээтэй аж. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top