өдөр
шөнө
×

Мэдрэл ба судсанд зориулсан ханд

Мэдрэл, зүрх судасны системийн ажиллагааг зохицуулахад гоньдны идээшмэл ханд тустай. Үүнийг мөн судасны өвчнөөс сэргийлэх зорилгоор эрт дээр үеэс хэрэглэж иржээ. Хандыг бэлдэхэд 50 грамм шинэ, ногоон гоньд (укроп), 500 мл кагор вино хэрэг болно. Гоньдыг хүйтэн усаар угааж, цаасан алчуураар хуурай болтол арчина. Дараа нь гоньдыг жижиглэж дээр нь кагор вино нэмж зөөлөн гал дээр 30 минут чанаарай.

Хандыг шүүж авсны дараа хар өнгөтэй лонхонд хийж таглана. Үдэш бүр унтахын өмнө үүнээс 50 мл уухад хангалттай. Гоньдтой вино бол цусны даралт ихдэх өвчний эхний үе шатанд тустай, мөн булчин таталтыг намдааж тайвшруулдаг.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top