өдөр
шөнө
×

Ковидын нөлөө, уршгийг даамжруулагч хүчин зүйлсийг нэрлэв

Ковидын нөлөө, хор уршгийг даамжруулдаг хүчин зүйлсийг Оросын эмч нар нэрлэжээ. “Хүйтэн цаг агаар, агаарын бохирдолтой орчинд коронавирүсийн халдвар авсан хүмүүсийн өвчлөл хүндэрч болзошгүй. Ковид тусч эдгэрсний дараа дээр дурдсан хүчин зүйлс сөргөөр нөлөөлж улмаар архаг өвчинтэй болж магадгүй” хэмээн Орос улсын анагаахын дэд доктор, дээд зэрэглэлийн эмч Владимир Зайцев зөвлөжээ. Харин чих, хамар хоолойн эмч Иван Лесков “Том хотуудад агаарын бохирдлын улмаас ковидын эдгэрэлт удаашрах, уршиг дагавар нь арилахгүй удаан үргэлжлэх нь цөөнгүй байна. Жишээлбэл, машины яндангийн утаанд азотын монооксид агуулагддаг. Энэ бол их тогтворгүй нэгдэл бөгөөд агаарт бараг 1 минутын дараа задарч дараа нь хүчилтөрөгчийн хоёрдугаар атомтой нэгддэг юм. Монооксид байхдаа, өөрөөр хэлбэл азотын атом ба хүчилтөрөгчийн атом байхдаа энэ нэгдэл маш идэвхтэй байж хүмүүсийн цусны судсуудыг тэлдэг. Түүнчлэн хальтиргаанаас сэргийлж цацсан реагент бодисууд зарим хүнд харшил үүсгэх магадлалтай” хэмээн ярилаа. “Коронавирүсийн нөлөө зарим тохиолдолд бараг 2 жилийн турш илэрсээр байна, иймээс сэргээн засах эмчилгээ хийлгэх шаардлага үүсдэг” гэж ОХУ-ын вирүс судлаач, халдварын эмч Николай Малышев мэдэгдлээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top