өдөр
шөнө
×

Бүйлс инсультээс сэргийлнэ

“Инсультээс сэргийлэхийн тулд юуны өмнө давсны хэрэглээг багасгах хэрэгтэй. Мөн ашигтай хүнсийг ахиу хэрэглэвэл зохино. Жишээ нь бүйлс (миндаль) бол инсульт болох эрсдэлийг бууруулдаг хүнс” хэмээн Америкийн эрдэмтэд зөвлөснийг “Daily Express” сайт нийтэлжээ. Бүйлсийн самранд Е витамин их хэмжээгээр агуулагддаг, үүний ачаар бляшек үүсэхээс сэргийлдэг болохыг эрдэмтдийн олон судалгаа нотолжээ. Хүний бие организмд нэн шаардлагатай уургууд, ханаагүй өөх тос, эслэгүүдийг самраас авах боломжтой аж. 1 порц бүйлсэнд 9 грамм хүртэл моно ханаагүй өөх тос агуулагддаг, энэ нь “муу” холестериний түвшнийг бууруулж “ЛПВП”-ий түвшнийг нэмэгдүүлдэг. 
Инсульт үүсэхэд олон хүчин зүйл нэгэн зэрэг нөлөөлөх нь олонтаа тохиолддог гэж мэргэжилтнүүд сэрэмжлүүлэв. Жишээ нь тамхи татах, артерийн даралт өндөр байх, муу холестериний түвшин их байх... Инсультийн шинж тэмдэг хүний нүүр царайд илэрдэг, инээмсэглэж чадахгүй, нүд доошлох, нүүрний хувирал өөрчлөгдөх, хэл яриа тод бус, ойлгомжгүй болох гэх мэт. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top