"Ковидоор өвчлөөд эдгэрсэн хүмүүс тромбозоос сэргийлэхийн тулд аспирин уух хэрэгтэй" гэж Оросын дотрын эмч Лариса Алексеева зөвлөсөн тухай yandex.ru мэдээллээ. “Аспириныг коронавирүсийн халдвар тусч эдгэрсний дараа хэрэглэхэд үр дүн өгч байна. Энэ бол тромбозоос сэргийлэх эм. Түүнчлэн вакцинжуулалтад хамрагдсаны дараа түүнийг ууж болно. Мөн хол газар нисэх бол өмнө нь аспирин хэрэглэж бэлдвэл зохино. Сануулахад, урт нислэгийн үеэр цус өтгөрөх магадлал өндөр байдаг. Барууны зарим компани Pfizer вакцин хийлгэсэн хүмүүст нислэг үйлдэхээр бол заавал эм өгдөг болжээ. Аспиринийг олон арван жилийн турш тромб үүсэхээс сэргийлэх зорилгоор хэрэглэж ирсэн билээ. Энэ эм нь цусыг шингэлж, бага тунгаар уусан ч үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Гэхдээ өдөр бүр аспирин ууж болохгүй, зөвхөн эмчийн зөвлөсний дагуу хэрэглэх ёстой. Болж өгвөл уусдаг аспиринийг сонгоорой, учир нь ходоод гэдэсний замд сөргөөр нөлөөлөхгүй" гэж Лариса Алексеева тайлбарлав. Харин энэ улсын мэдрэлийн эмч Павел Хорошев “Коронавирүсийн үед парацетамол биш аспирин уугаарай, үрэвслийг намдаахад тустай. Гэхдээ 12 хүртэлх насны хүүхдүүдэд түүнийг өгч болохгүй, мөн насанд хүрсэн хүмүүс болгоомжтой хэрэглэхийг хичээгээрэй. Аспирин яагаад хүүхдэд аюултай вэ гэвэл элэг ба тархины хаван, астма болох эрсдэлтэй" хэмээн сэрэмжлүүлжээ.