“Орчин үед олон хүн стресс, түгшүүр, сэтгэл гутралд өртөж байна. Үүнээс болж хэтрүүлж иддэг, ялангуяа амттан, чихэр, гурилан бүтээгдэхүүнийг. Гэтэл ийм хүнс тогтмол хэрэглэх нь таргалалт, чихрийн шижин, зүрх судасны системийн өвчлөлд хүргэх аюултай. Бие организмын усан балансыг хадгалах маш чухал. Мөн биеийн хөнгөн дасгал, гимнастик хийж заншвал зохино. Ййм үед йогоор хичээллэх, амьсгалын янз бүрийн дасгал хийх, явган явах, цэвэр агаарт зугаалах зэрэг нь маш их ашигтай. В бүлгийн витаминуудыг хэрэглэхийг хичээ, учир нь мэдрэлийн системийг тайвшруулдаг. Түүнчлэн али, магни, йод, цайр нь мэдрэлийн импульсыг дамжуулахад нөлөөлж уураг тархины ажиллагааг сайжруулдаг билээ” хэмээн ОХУ-ын хоол зүйч Ирина Писарева зөвлөснийг rt.com дамжууллаа.