өдөр
шөнө
×

Дэлхийн 3 оронд дельтакрон илрэв

Европ тивийн 3 оронд коронаюирүсийн “дельтакрон” штамм илэрсэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын онцгой өвчлөл хариуцсан хэлтсийн дарга Мария Ван Керкхове мэдээллээ. “Дани болон Франц, Нидерланд улсад дельтакрон штамм бүртгэгдлээ. Одоогоор коронавирүсийн энэ хувилбарын халдварын түвшин доогуур байна. Манай шинжээчид Женевт энэ штаммын тухай авч хэлэлцсэн. Дельтакрон бол дельта -AY.4 ба омикрон -BA.1/BA.2 штаммын нэгдсэн хувилбар” гэж тэрбээр онцлон тэмдэглэв. 
Киприйн их сургуулийн биологийн факультетийн эрдэмтэд анх 1 сарын эхээр коронавирүсийн шинэ штамм бий болсон тухай мэдээлж, түүнийг дельта ба омикроны гибрид гэж зарласан билээ. Харин тухайн үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үүнийг хүлээн зөвшөөрөөгүй, тэр бүү хэл "Сорьц дээж бохирдсон байх талтай, иймэс дельтакрон гэсэн нэрийг ашиглахгүй байхыг зөвлөж байна" гэж мэдэгдсэн юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top