өдөр
шөнө
×

Жин нэмдэг 5 хүнс

Гэдэс хэвлий орчимд өөх хуримтлагдахад хүргэж жин нэмэхэд нөлөөлдөг 5 хүнсний тухай “Eat This, Not That!” сэтгүүлд шинжээч Бест бичжээ. Энэ бол боловсруулсан махан хүнс,  майонез, бяслаг, тэжээл орлуулагч талх , мөхөөлдөс. Талх, гурилан бүтээгдэхүүн, мөхөөлдөсийн тухайд тайлбар шаардлагагүй байх. Харин майонезийн тухайд гэвэл, ихэнх сүмс ба майонез илчлэг ихтэй билээ. Салаат идвэл турдаг гэсэн ойлголт хүмүүсийн дунд өргөн тархжээ,  гэхдээ түүнийг сүмс эсвэл майонезоор амталбал гэдэс хэвлий хавьцаа өөх хуримтлагдаж эсрэгээр жин нэмж болзошгүй.  Мөн гахайн утсан мах, хиам, давсалсан мах зэрэг хүнс таргалуулдаг. Учир нь эдгээр хүнс нь ханасан өөх тос ба натри ихээр агуулдаг (тэдгээрийг консервант болгон нэмдэг). Түүнчлэн зарим хүн бяслагийн тэжээллэг илчлэг чанарыг үл хайхран түүнийг хэт ойр их хэмжээгээр иддэг, үүний дүнд гэдэс томорч жин нэмэх талтай. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top