өдөр
шөнө
×

Архаг ядаргаанаас ангижиръя гэвэл сэлэлтээр хичээллэ

Архаг ядаргааны үед голдуу байнга ядрах, эрч хүчгүй болох, ноомой хөшингө, идэвхгүй байдалд орох, юу ч сонирхохгүй, амьдралын амтыг мэдрэхээ болих зэрэг шинж тэмдэг илэрдэг. Английн эрдэмтэд туршилт явуулсны эцэст архаг ядаргаанаас ангижрах энгийн хэрнээ үр дүнтэй аргыг нээжээ. Энэ бол хөдөлгөөн, тэр тусмаа усанд сэлэх. Эрдэмтэд сайн дурын 66 хүнийг туршилтад хамруулан судлав. Тэдний тал нь буюу эхний бүлэгт багтсан хүмүүс өдөр бүр 30 минутын турш дугуй унах, усанд сэлэх, спорт алхаагаар алхах зэргээр хичээллэж байлаа. Харин нөгөө бүлгийнхэн сунгалтын болон тайвшруулж амраах дасгал хийж байв. 12 долоо хоногийн турш ажигласны дараа эрдэмтэд дүгнэлтээ гаргажээ. 2 бүлгийн хүмүүсийн бие махбодь хүчилтөрөгчөөр сайн хангагдаж сэргэлэн цовоо, тэнхээ тамир сайн байлаа. Ялангуяа эхний бүлгийн оролцогчдйн хувьд илүү сай үр дүнд хүрчээ. п

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top