өдөр
шөнө
×

Хавар дархлаагаа бэхжүүлэхэд анхаар

“Хаврын улиралд хүмүүс дархлаагаа бэхжүүлэхэд анхаарах ёстой. Хоол хүнсэндээ сонгино, сармис, нэрс, бөөрөлзгөнө, үхэр бөлжиргөнө зэргийг ахиу хэрэглэ, энэ нь өвлийн улиралд буурсан дархлааг нэмэгдүүлэхэд тустай. Өвөл дархлаа яагаад буурдаг вэ гэвэл ачаалал, хэт ачаалалд байнга өртөж даван туулах шаардлагатай болдог. Хавар нар гараад бүх юм сайхан мэт, гэвч энэ үед элдэв төрлийн вирүсийн халдварт, түүний дотор ковид гээд өртөх магадлал өндөр. Иймээс хамаг хүчээ биеийн дархлааг нэмэгдүүлэхэд чиглүүлэх ёстой... Жимсэнд хаврын витамин гэгдэх аскорбины хүчил, үрэвслийн эсрэг флавоноид агуулагддаг, ялангуяа бөөрөлзгөнө, нэрс зэрэг өнгөт жимсэнд. Мэдээж хэрэг, одоо хөлдөөсөн жимс жимсгэнийг хэрэглэх нь илүү ашигтай. Түүнчлэн хоол бүрдээ заавал сармис, сонгино арвин ихээр нэмээрэй. Болж өгвөл өдөртөө ганц хоёр апельсин идвэл зохино, эсвэл жүрж, мандарин зэрэг байж болно. Энэ нь таныг ханиад томуу тусахаас сэргийлж хүч тамирыг сэргээн эрч хүчтэй, сэргэлэн цовоо байлгана. Түүнчлэн далайн загасыг хоолны цэсэндээ нэм, яагаад гэвэл түүнд D витамин, Омега-3 хүчлүүд бий. Бас тараг зэрэг цагаан идээ хэрэглэхээ бүү март” хэмээн Оросын анагаах ухааны доктор, хоол зүйч Михаил Гинзбург зөвлөж байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top