Үс унаж зарим газарт халзарч эхлэх үед гэрийн нөхцөлд сонгино ашиглахыг зөвлөж байна. Энэ аргын ачаар үс унахаа больж бэхжин өтгөн, гоё, хөвсгөр болдог. Ямартай ч 3-5 удаа хэрэглэхэд үсний уг сэргэж шинэ үс ургаж эхэлнэ. Үсний маск бэлдэхэд 1 ширхэг том сонгино, розмарины эфирийн тос (эфирное масло розмарина) хэрэгтэй. Та хэрэглэхийн өмнө эфирийн тосоос жаахныг арьсан дээрээ түрхэж харшил өгөх эсэхийг шалгаарай. Сонгиныг хэрчих буюу өөр аргаар жижиглэсэн ч болно. Дараа нь сонгиноо жижиг шүүлтүүр эсвэл марлиар шүүж шүүсийг нь ялган аваарай. Сонгины зөөлөн хэсэг шүүсэнд үлдвэл үснээс үнэртээд байх тул 2 удаа шүүж болно. Харин цэвэр шүүс нь зөөлөндүү үнэртэй, үсэнд тогтож үлдэхгүй. Одоо шүүсэн дээр 5 дусал розмарины масло нэмж холиод үсний уганд түрх. Үс будах багс, эсвэл нүүр цэвэрлэдэг хөвөнгөөр түрхэж болно. Дараа нь үсээ гялгар уутаар ороох буюу шүршүүрт ороход өмсдөг малгай өмс. Малгайн дээгүүр нүүр гарын алчуураар ороох хэрэгтэй. Сонгины шүүстэй маскийг 40-60 минут байлгана, илүү хэрэггүй. Үсээ эхлээд бүлээн усаар угаа, ялангуяа үсний угийг сайн угаа. Дараа нь шампуниар угаарай. Энэ маскийг 7 хоногт 2 удаа үсэндээ тавина. 2-3 удаа хэрэглэсний дараа мэдэгдэхүйц үр дүн өгнө. Харин бүтэн сарын турш хэрэглэвэл үс унах, халзрах үзэгдэл бүрмөсөн арилна.